Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Санал болгох ном: "Агуу санааг энгийнээр тайлбарлах нь - Түүх"Уншсан7,864

Энэхүү "Түүх" ном ч мөн маш энгийн үг хэллэгтэй, нуршсан урт агуулгагүй, зураг чимэглэл дизайны өвөрмөц шийдэлтэй, хүүхэдтэйгээ нийлээд эцэг эхчүүд хамтдаа уншихад яг тохирсон ном гэж хэлж болно.

Монсудар хэвлэлийн газрын хамт олон уншигчдын боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болоход томоохон хувь нэмэр үзүүлдэг. Үүнийг "Агуу санааг энгийнээр тайлбарлах нь" хэмээх цувралаас харж болно.

Харин түүхийн портал сайт "Толгойлогч.мн" энэхүү цувралаас "Түүх" номыг уншигчдадаа санал болгож байна. Энэ номд юу бичигдсэн нь нэрнээсээ л ойлгомжтой.

Эрих Гомбрих дэлхийн түүхийг хүмүүст болон хүүхдүүдэд яаж энгийн үгсээр гайхалтай тайлбарласныг түүх сонирхогч та санаж байна уу. Тэгвэл энэхүү "Түүх" ном ч мөн маш энгийн үг хэллэгтэй, нуршсан урт агуулгагүй, зураг чимэглэл дизайны өвөрмөц шийдэлтэй, хүүхэдтэйгээ нийлээд эцэг эхчүүд хамтдаа уншихад яг тохирсон ном гэж хэлж болно. Ерөөс оюун ухаант хүн төрөлхтөний өвөг дээдэс хэдэн мянганы турш ямар түүх үлдээснийг мэдэхийг хүсэгч, уншигч танд лав энэ ном таалагдах нь дамжиггүй.


Номын ерөнхий танилцуулга: ТҮҮХ номонд хүн төрөлхтөн үүссэн балар эртний үеэс өнөөгийн орчин үеийн соёлт нийгэмд хүрсэн түүхийг гайхалтай зургууд, түүхэн хүмүүсийн үл мартагдах ишлэлүүдийн тусламжтай илүү ойлгомжтой тод харуулна. Цезарийн байлдан дагуулалт, дэлхийн нэгдүгээр дайн зэрэг чухал үйл явдлуудыг агуулсан энэхүү ном нь түүхийн ангийн оюутан, мэргэжлийнхэн болоод мэргэжлийн бус хэн бүхний сонирхлыг татна. Хомо Сапиенсийн үүслийн үеэс Нельсон Манделагийн тунхаглал, Францын хувьсгалаас сансрын эрин үед шилжсэн хүн төрөлхтний түүхийг олж мэдмээр байна уу?

Орчин цагийн ислам улс чухам хаанаас төрөв, цахим эрин, глобалчлал, дэлхийг хамарсан санхүүгийн хямрал хэрхэн бий болов?

 

Эдгээр асуултуудын хариулт болон хүн төрөлхтний түүхэн үйл явдлууд, түүхэн хүмүүс, түүхэн нээлтүүдийг өөртөө багтаасан Дэлхийн түүх ном нь түүхийн хамгийн том нэвтэрхий толь юм.

Үйл явдлууд. Дөрвөн сая таван зуун мянган жилийн өмнө Африкт нутаглаж байсан манай хамгийн анхны өвөг дээдсээс эхлүүлээд Эртний ертөнцийн агуу соёл иргэншлүүдээр дамжин Дундад зууны үеийн зөрчил тэмцэл, өвчин тахал, Сэргэн мандлын суу алдарт хүрэх, шинэ үндэстнүүдийн үүсэл, уурын хөдөлгүүрийн зуун, ган, аж үйлдвэржилтээр дайрч, өнгөрсөн зуунуудын хувьсгал, дайнуудыг туулсаар орчин үед хүрэх гайхамшигт аялалд таныг хөтөлнө.

Хүмүүс. Чингис хаанаас авхуулаад Альберт Эйнштейнийг хүртэл, I Елизаветагаас эхлүүлээд Адольф Гитлерийг хүртэл түүхэнд хамгийн ихээр нөлөөлсөн хүмүүсийг та эндээс олж, тэдний үзэл баримтлалтай танилцах болно.

Нээлт, бүтээлүүд. Анхлан гал хэрэглэж эхэлснээс авхуулаад пенициллинийг нээх хүртэлх хамгийн агуу бүтээл, чухал нээлтүүдийг энд судалдаг.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 20. 19:07
Энхээ

Сайн байнуу энэ номыг хаанаас авж болох вэ

2018, 1 сар 6. 13:26
Зочин

Интерном

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]