Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Анагаах ухааны суутнуудын сонирхол татам баримтуудУншсан3,976

Фрейд урт хугацааны туршид амны хавдартай тэмцэж байсан бөгөөд 34 хагалгаа хийлгэж байсан байна. Тэрээр өдөрт 20 ширхэг тамхи өлхөн татдаг байжээ.

Латин хэлний "Genius" буюу "Суут" гэдэг үг нь авьяас, сэтгэлгээний хамгийн өндөр зэрэглэл хэмээх утгыг илэрхийлдэг гэдэг. Суут хүмүүс асар ховор тохиох авьяас чадвар, бодол сэтгэхүйтэй байдаг. Манай гарагийн суут хүмүүсийн тухай сонирхолтой баримтуудаас танд хүргэж байна.

Зигмунд Фрейд

Алдарт сэтгэл судлаач Зигмунд Фрейдийг "Психоанализмын эцэг" гэдгээр нь маш олон хүн мэддэг. Хүмүүсийн ухамсаргүй хийдэг үйлдлийг шинжлэх ухааны аргаар хамгийн анх судалснаараа Фрейд сэтгэлзүйн салбарт чухал байр суурь эзэлдэг. Ухамсаргүй гэдэг нь хүний бодлын нэг бөгөөд мэдэгддэггүй мөн амархан удирдаж болдоггүй сэтгэл мэдрэлийн хэсэг юм. Ихэнх хүн түүний энэ байр суурьтай эвлэрдэггүй байсан бөгөөд Фрейд хүмүүст өөрсдийнх мэдэгддэггүй далд бодол байдаг гэж үздэг байсан юм. Тэрээр хар тамхинд донтож байсан бөгөөд энэ талаар сүйт бүсгүйтэйгээ илэн далангүй ярилцдаг байжээ. Ийнхүү тэрээр энэ бүхний талаар өгүүлэл бичиж, хар тамхи хүний оюун ухаан, сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдөг тухай дурдаж байсан байна. Фрейд урт хугацааны туршид амны хавдартай тэмцэж байсан бөгөөд 34 хагалгаа хийлгэж байсан байна. Тэрээр өдөрт 20 ширхэг тамхи өлхөн татдаг байжээ.

Николай Склифосовский

Оросын цуут эмч, мэс засалч, профессор Николай Васильевич Склифосовский (1836-1904) мэс заслын сэдвээр дал гаруй үнэ цэнэтэй бүтээлийг туурвижээ. Тэрээр мэс заслын багаж хэрэгсэл, эмнэлгийн хувцсыг өндөр температурт ариутгах аргачлалыг боловсруулсан ба Оросын анагаах ухааны мэс заслын салбарт антисептик болон асептик зарчмуудыг нэвтрүүлсэн байна. Бүх насаараа бусдын амийг үхлээс аварч явсан тэрээр өөрийнхөө гай зовлонгийн эсрэг хүчин мөхөс байжээ. Түүний ганц хүү нь амиа хорлон өөд болсон. Учир нь Октябрын хувьсгал гарахаас өмнөхөн түүний хүү Владимир террорист нийгэмлэгт орж өөрийгөө буудсан байна. Түүнд өгсөн даалгаврын дагуу Полтав мужийн сайдын амийг хөнөөх ёстой байжээ. Владимир үүнийг хүсээгүй, тэрчлэн алан хядагч бүлэглэлийн дарамтнаас гарахын тулд амиа хорложээ. Залуу хүү эцэгтэй нь нөхөрлөж байсан хүнийг хөнөөхийг хүсээгүй гэдэг. 1919 онд Склифосовскийг нас барснаас 15 жилийн дараа большевикууд эхнэр, том охин хоёрыг нь хөнөөжээ. Лениний өөрийнх нь бичсэн алдартай мэс засалчийн ар гэрийнхэнд дарамт үзүүлж болохгүй хэмээсэн бичиг ч тус болж чадаагүй гэдэг.

Луи Пастер

Тэрээр өвчин үүсгэх учир шалтгаан, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар гайхамшигтай нээлт хийснээрээ хамгийн их алдаршсан. Тухайлбал тэр төрөхийн халуунаас болдог эхийн эндэгдлийг бууруулж, галзуу өвчний эсрэг анхны вакцин бий болгожээ. Түүний ажлууд өвчнийг нян үүсгэдэг гэх онолыг баталсан. Луи Пастер мөн сүү, дарснаас өвчилдөг явдлыг зогсоох арга (ариутгах пастеризацийн арга) сэдсэнээрээ олон нийтэд хамгийн их алдаршсан. Тэрээр микробиологийн салбарыг үндэслэгч гурван эрдэмтний нэг гэж тооцогддог. Эрдэмтний судалгаа шижилгээг нэгэн шар айрагны үйлдвэр санхүүжүүлдэг байжээ. Түүний олон улсын конгресст оролцох зардлыг ч тогтмол төлдөг байж. Конгресс дээр Пастерт үг хэлэх боломж олгоход тэрээр хамгийн эхэнд шар айрагны зураг бүхий плакат гаргаж, тэр шар айргийг хамгийн сайн нь шүү гэж хэлчихээд дараа нь илтгэлээ тавьсан гэдэг.

Авиценна

Авиценна буюу Ибн Сина Персийн философич, эмч, дорнодын аристотелизмийн төлөөлөл болсон хүн байв. Тэрээр Бухарын Афшан тосгонд төржээ. Энэ их хүн тэнгэрийн оддын хөдөлгөөний замыг тооцоолохоос авахуулаад хүний организмын нууцад нэвтэрч шинжлэх ухааны олон зүйл туршлага сорилт хийж, шүлэг зохиол бичиж, гүн ухаан, эмнэлэг, хими, биологи, математик, зэрэг шинжлэх ухааны олон салбарт их хувь нэмэр оруулсан билээ. Түүнийг 17 хүрэхэд түүний эмчийн алдар нэр өвчин туссан бухарын эмирийг эмчлэх тvвшинд хүртэл нэрд гарсан байв. Хүмүүс итгэхгүй байсан ч залуу эмчийн ачаар эмир түргэн эдгэрсэн гэдэг. Удирдагч түүнээс ямар шан харамж авахыг асуухад залуу хүү эмирийн гайхалтай номын санг ашиглаж байхыг хүсчээ. Нэлээд хэдэн жилийн дараа эмирийн номын сан түймэрт автсан байна. Уг үйл явдалд залуу эмчийг буруутгаж, Авиценна санаатайгаар эртний номуудыг өөр хvнд уншуулахыг хүсээгvй тэгэх юм бол өөр шиг нь ухаантай болчихно хэмээсэн байна.

Михаил Булгаков

Михаил Булгаков 1891 оны 5 сарын 15-нд (хуучин тооллоор) тэр үеийн Хаант Орос Улс, одоогийн Украин улсын Киев хотод Киевийн Шашин Судлалын Академийн профессор Афанасия Булгаковын ууган хүү болон мэндэлжээ. 1901-1904 оны хооронд Киевийн анхны гимназид элсэж, Орос болон Европын уран зохиол, театрыг ихээхэн сонирхож эхэлсэн байна. Өөрийгөө уран зохиолын хүрээнд таниулахаасаа өмнө алдартай зохиолч маань эмч байсан. Дэлхийн 1-р дайн дэгдэх үеэр Булгаков Улаан Загалмайн Нийгэмлэгт сайн дураар ажиллаж эмч хийж байжээ. 1916 онд Киев хотын Их Сургуулийн анагаах ухааны салбарыг онц дүнтэй төгсөж эмч мэргэжилтэй болсон хэдий ч мэргэжлээрээ удаан ажиллаагүй юм. Дараа нь Украины Цэргийн Армид элсэж, армид эмчээр ажиллаж байгаад Кавказад үлдэн тэндээ сэтгүүлчээр ажиллах болсон байна.

Теофраст Парацельс

Дундад зууны үеийн эмч Филипп Ауреол Теофраст Бомбаст фон Гогенгейм нь өөрийн ихэмсэг зангаараа бусдаас их ялгардаг хүн байжээ. Тэрээр өөрийгөө анагаах ухааны агуу эдгээгч бэлгэ тэмдэг хэмээн Парацельс хэмээх нэр өөртөө өгсөн байна. Энэ нь “Цельстэй энэ тэнцүү” гэсэн утгатай ажээ. Теофраст Парацельс єєрийн бусад хамтрагчидийнхаа нэр хvндийг хvлээн зөвшөөрдөггvй байсан гэдэг. Тэрээр дундад зууны үед түгээмэл хэрэглэдэг байсан  шархыг түлэх, буцалсан бальзамаар норгон гадны бохирдлоос хамгаалах зорилгоор цэвэр даавуугаар уях аргын эсрэг боссон хүн юм. Парацельс анх төмөр, тугалга болон улаан мөнгөн усыг хэрэглэн өвчтөнүүдийг эмчилж эхэлсэн ажээ.

Гиппократ

Гиппократ нь эртний Грекийн аугаа их эмч, анагаах ухааныг шинэчлэгч олон үе дамжсан эмч бөгөөд түүний анхны багш, эцэг Гераклид нь эмч, эх Фенарет нь эх баригч байжээ. Тэрбээр анагаах ухааны олон шилдэг бүтээл туурвиж үлдээсний нэг нь «Эмчийн тангараг» юм. Гиппократ энэхүү тангарагтаа эмчийн ёсзүй, хариуцлага, үйл ажиллагааны дагаж мөрдөх үндсэн зарчмуудыг анх нэгтгэн цэгцэлжээ. Анагаах ухааны эцэг болох энэ хүн нь өөх тосыг өвчний гол vндэс гэж үздэг байв. Тиймдээ ч тэрээр өвчтөнүүддээ өлсгөлөн мацаг барихыг зөвлөдөг байжээ. Харин уушгины өвчтэй хvмvvсийг тэрээр Везувия буюу “Идэвхтэй галт” уулын доор очихыг зөвлөж, тэнд хvмvvс их онцгой агаараар амьсгалдаг байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]