Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Наполеон Бонапартын хаадыг атаархуулсан тансаглалУншсан11,674

Хааны ордны шүүх, өндөр дээд язгууртай гэр бүл, хэд хэдэн бүгд найрамдах засаглалыг түлхэн унагасан суу алдрынхаа ачаар Наполеон Европ тивд алтан ганжирт эзэнт гүрнийг бий болгосон гэж Филипп Мансел үзэж байна.

Хааны ордны шүүх, өндөр дээд язгууртай гэр бүл, хэд хэдэн бүгд найрамдах засаглалыг түлхэн унагасан суу алдрынхаа ачаар Наполеон Европ тивд алтан ганжирт эзэнт гүрнийг бий болгосон гэж Филипп Мансел үзэж байна.

1799 онд Бонапарт засгийн эрхийг гартаа авах үед Европын дийлэнх орнууд Францын Бүгд найрамдах улсад эзлэгдэж, үүний эсрэг язгууртан дээдсүүд болон консервативчууд нэгдэж, Хоёрдахь эвсэл гэгчийг байгуулсан юм.

1799 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан эзэн  хааны гварди 1800 оны нэгдүгээр сар гэхэд 1792 оны XVI Луигийн Үндсэн хуулийн  гвардиас ч олуулаа болсон байв. Маш дэгжин дүрэмт хувцастай, онцгой эрх ямбатай, бусад албадаас зэрэг дэв дээгүүр энэ алба нь эхнээсээ элитүүдэд зориулагдаж. 1800 оны хоёрдугаар сарын 10-нд Бонапарт бараа бологсдын хамтаар Тюильри ордон руу нүүсэн. Тэнд Бонапарт удалгүй өөртөө зориулж ордон бариулсан билээ. Архитектор Пьерр Фонтэйн “Эзэн хаан л суух гайхалтай ордон” гэсэн байдаг. Долоо хоног, магадгүй хэдэн сарын хойно Бонапарт Тюильри эдлэнд XVI Луи хааны унаж байсан цагаан  моринд мордож зургаа зуруулсан нь алдар хүндийг түүнд авчирсан.

Тюильри ордонд тухалсан Бонапарт Версалиас илүү Хофбургд голдуу хүлээн авалт хийдэг байв. Францад тэр үеэс дээдэс  язгууртан болон харц ард биш төрд хашиж буй албан тушаалын давхаргууд бий болж,  ордны албат  хэдэн цагт хааны өргөөнд орж болох тухай хуулийг хааны албат, офицер ордны аль танхимд орж болох тухай журмаар солигджээ. Ахмадаас доогуур цолтой офицеруудад дөрөвдүгээр танхимд орохыг зөвшөөрдөг байсан бол бусад офицерууд гуравдугаар танхимд, генералууд хоёрдугаар танхимд, элчин сайд нар нэгдүгээр  танхимд орох эрхтэй байжээ. Ийм уулзалтад оролцож байсан Английн нэгэн аялагч Ж.Л. Лемейстри 1802 оны гуравдугаар сарын 7-нд энэ тухай “Танхимд орж үзсэн хүн болгон Наполеоны тансаг байдал Европ дахь хамгийн гайхалтай зүйлийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бонапарт парад, шоу зохион, албан бичигт хариулж, ёс дүрэм сахиулахын зэрэгцээ зусарч, бялдуучдад ч мөн цаг гаргаж, анхаарал хандуулдаг байжээ.

 

Бонапарт болон түүий бараа бологч цэргүүдийн хувцас эд  хэрэглэл эзэнт улсынх нь сүр жавхлангийн илэрхийлэл болж байв. Хааны албатууд, консул, элчин сайд нарт зориулж, 1799 онд маш гоёмсог чимэглэл сэлттэй дүрэмт хувцсыг урласан бол 1800 онд цэргийнхэн болон сенаторууд дүрэмт хувцастай болсон байна. 1802 оны гуравдугаар сард Бонапартад зориулсан хүндэт  харуулын ёслолын жагсаалын дараа Ж.Г. Лемейстри хүндэт харуулуудын алтадсан чимэглэл бүхий улаан хилэн дүрэмт хувцсыг шагшин магтаж, тэдгээр харуулын цэргүүд бол миний харж байсан хамгийн ганган дэгжин, сайхан эрс байлаа гэжээ. Тэрээр мөн гадаадын аялагчдын талаар “Дүрэмт хувцас өмсөөгүй хүмүүс хуучинсаг загварын урт даашинз, хувцас өмссөн байсан” гэжээ.

Гэвч Бонапартын ордонд зарим талаараа бусад хааны ордноос ч илүү хуучинсаг байдал ноёлж байсан юм. Гадаадын зочид, ихэс дээдэс хүлээн авах үдэшлэг, хүлээн авалтууд урьдын адил дээдсийн хүрээнийхэний хуучинсаг байдлаар үргэлжилдэг байснаас гадна жирийн франц  иргэд 1802 он гэхэд бүдүүлэг соёлгүй  хэвээрээ байжээ. Европ даяар онцгой тохиолдлоос бусад үед хуучинсаг загварын даашинз өмсөхөө больсноос хойш гадаадын иргэд Парисаас худалдаж авдаг болсон байв. 1800 онд Лион хот анх удаа консултай болсноор худалдаа арилжаа, баян тансаг байдал, энхтайвны тод илэрхийлэл болсон юм. Бонапарт өөрөө алт мөнгөн утсаар чидун жимсний мөчир товойлгосон чимэглэлтэй улаан хилэн гоёмсог өмсгөл өмссөн байжээ. Дараа нь уг хувцсанд уяа нэмж оруулан, зөвхөн өөртөө зориулж, эзэн хааны хилэн өмсгөл хийлгэсэн. Өөр ямар ч эзэн хаанд  түүнийх шиг өмсгөл байгаагүй билээ. Хувцас нь түүний сүр хүчний илэрхийлэл болж байв. Хар смокингтой хэдэн эрчүүд Камбасерес буюу хожмын Эрцканцлерүүд эзэн хаанд бараалхах үед тэрээр “Та бүхэнд гашуудал тохиожээ. Та бүхэнд тохиолдсон зүйлд эмгэнэл илэрхийлье. Миний гашуудлыг хүлээн авна уу?” гэж тохуурхдаг байжээ.

Эзэнт улсаа 1804 оны тавдугаар сард тунхаглаж, долдугаар сард нь Бонапарт гэр бүлээ танилцуулж, тэр жилдээ Ромын папыг ширээнд нь залах ёслол болсон үйл явдлууд эзэнт улс бодитоор оршихын баталгаа болж өгсөн. Өмнөх хааны ордны  хуучин түшмэлүүдээс Сегюр, Талейран, Рохан, Ларошфуко нар 1800 онд Бонапартын анхны засгийн газарт нэр дэвшсэн билээ.

Жозефин Нотре Дамд Наполеоныг  хаан ширээнд залах ёслолын үеэр түүний өмнө өвдөглөнө сууна. Харин Бонапартын цаана Ромын пап  суужээ.

Тэрээр Европ дахь сүүлчийн хот  улсуудыг сүйтгэхийг биечлэн зохион байгуулсан юм. Мянган жилийн түүхтэй Венец улс 1797 онд түүний  зарлигаар мөхсөн юм. Генуя 1805 онд тусгаар тогтнолоо алдаж, Лигурын Бүгд найрамдах улсыг Францын эзэнт улсад нэгтгэсэн. 1805 онд Наполеон Миланы цогчин дуганд өөрийгөө хаан ширээнд өргөмжлөх үед Италийн Бүгд найрамдах улс Италийн вант улс болсон билээ. 

Мөн тэр жил 12-р зуунаас хойш чөлөөт хот улсын статустай байсан Бүгд найрамдах Лукка Наполеоны хүргэн Феликс Бачиоккигийн захиргаан дор ханлиг болсон бөгөөд түүнийг 1805 оны долдугаар сарын 14-нд Луккагийн цогчин дуганд сүр жавхлантайгаар ванд өргөмжилсөн байдаг. Өөрийгөө Европын хэмжээгүй эрхт эзэн хаанаар өргөмжилсөн Наполеон 1806 онд чинээлэг дундаж хөрөнгөтнүүдийн цайз болсон Батавийн Бүгд найрамдах улсыг өөрийн дүү Луи Наполеоны захиргаан дор Голландын вант улс болгон өөрчилсөн.

1806 онд Наполеон 12-р зуунаас хойш бие даасан удирдлагатай байсан худалдааны өөр нэгэн гайхалтай хот Франкфуртыг Францад нэгтгэв.

Мөн тэр жил Европын хэмжээгүй эрхт хаанаар өөрийгөө өргөмжилсөн, Францын эзэн хаан холбоотнууд болох Бавари, Вурттемберг болон Саксоны гүнг хаанд  өргөмжилж, Баден болон Хессен Дармштадтын угсаа залгамжлагчдыг гүн цолоор өргөмжлөв. Чөлөөт хот улсууд, шашны сүмийн газар нутгийг нэгтгэснээр тэдгээр улс, газар нутаг Наполеоны хаанчлалын үед болон дараа нь  ч Ромын эзэнт улсын захиргаанд байсан үеийнхээс  ч илүү хүчирхэг болсон. Эзэнт улсын нутаг дэвсгэрийг тэлэх үйл явц цаашаа 1799 онд Хоёрдахь эвслийн шийдвэрээр байгуулагдсан Ионий арал дээрх Арлын бүгд найрамдах улсыг 1807  өөртөө нэгтгэснээр үргэлжилсэн. Мөн Хамбург, Либек болон Бре́мен зэрэг хот  улсуудыг 1810 онд нэгтгэсэн билээ.

Харийн хот, улсуудыг өөртөө нэгтгэсэн нь Наполеонд хаант улсаа өргөжүүлэхэд ашгаа өгсөн төдийгүй эзэнт улсынхаа засаглалыг бэхжүүлэхэд асар их хувь нэмэр болсон. Эзэнт улсын газар нутгийн эрх мэдлийн хүрээг тогтоож, итгэлтэй хүмүүсээр захируулах ажил 1808 онд эхлүүллээ. Тухайлбал Бонапарт өөрийн итгэлт сайд Юг-Марег Италийн хойд нутаг Бассаногийн гүн болгосон бол Цагдаагийн дарга Жозеф Фушег Неаполийн вант улсын Отрантогийн гүнгээр томилж байжээ. 1810 онд Наполеон гүнгийн ахайтан Мария-Луизатай гэрлэсэн нь есөн удаа гэрлэсний сүүлчийнх нь байв. Наполеон Баварийн ордонд хоёр удаа, Баден, Вуттемберг, Гогенцоллерн-Зигмаринген, Салм Салм, он дер Ляйен болон Аренбергд тус бүр нэг нэг удаа гэр бүлийн гишүүд, маршаллуудын танилцуулсан бүсгүйчүүдтэй гэрлэсэн байдаг.

1812 онд Наполеон Ромоос Амстердам хүртэл 44 ордон эзэмшиж байлаа. Өөр ямар ч эзэн хаанд түүнд байсан шиг тийм олон ордон байгаагүй. 

Бусад хаадууд Наполеоны суу билиг, хувьсгалыг дарж чадсан арга ухаан, цэрэг армийг удирдах чадвар, ордон, өргөөнийх нь баян тансагийг шагшин магтдаг байв. Тэд бүр Наполеоны арга барилыг дууриан, түүнд татвар төлөхийн тулд хол аян зам туулахад бэлэн байв.

Гэсэн ч Европын ихэнх хаад ноёд Наполеоны хэмжээгүй эрх мэдлийг гайхан бишрэхээс илүү Европыг бараг  бүхэлд нь эзлэх санаархлаас айж байжээ. Дээр нь I Наполеоны хаант засаглалын талаар тун үзэл санаа тун өвөрмөц байжээ. Вена, Санкт-Петрбург болон Лондонд энэ үед Венад олон жил суурьшсан, Оросын эзэнт улсын ирээдүйн Боловсролын сайд, гүн С.Уваров гэгчийн үүсгэсэн агуу дайны машин... Францын  эсрэг нэгдсэн  Европын нууц эвсэл... гэгч хуйвалдаан  ид дэлгэрч байлаа. Хуйвалдаанд Францын булаан эзлэлтийн эсрэг тэмцэхэд бүхнээ зориулах Наполеоны өрсөлдөгчид Европын эв нэгдэл хэмээх үзэл санаан дор нэгдсэн юм. Тэдний дунд агуу зохиолч мадам де Сталь; Пруссын шинэчлэгч Барон вон Стейн, I Александрын шадар туслах Барон вон Армфелт; Наполеоны эртний өштөн дайсан гүн Поззо ди Борго; Наполеоны өрсөлдөгч генерал Морро,  Австрийн нэрт нийтлэлч Фредрик вон Генц нар багтжээ.  Тэд 1809 онд Наполеоны армийг бут цохиход Австрид, 1812 онд дайсны хүчийг эсэргүүцэн  хамгаалахад  Царьд, мөн Бернадоттыг дайнд татан оролцоход тусалжээ. Мадам де Сталь үүнийг “Европын гай” хэмээн нэрлэсэн байдаг.

Наполеоны тэдгээр дайснуудын зарим нь бүр Бурбоны засгийн газрын үеэс хувийн тооцоотой байсан аж. Харин Их Британи болон Оросын засгийн газарт энэ хэрэг явдал Европын газрын зургийг дахин загварчлах төлөвлөгөөнийх нь нууц хөзөр байсан учраас хав дарсан билээ. Питт 1800 онд Параментын танхимд мэдэгдэж байснаар: Их Британийн засгийн газар Францын хаант засаглалыг сэргээх үйл явцыг тун сайшаалтай явдал, ингэж байж энэ улсад төдийгүй Европ хамгийн сайн, чанд хамгаалалттай болно гэж үзжээ.

Бурбоны эзэнт улс Европын тавцанд дахин гарч ирэхэд таатай хүлээж аваагүй нь  Францтай эртний уламжлалт харилцаатайгаас биш харин угсаа залгамжлагчдын онцгой эрхтэй холбоотой байв.

Газар нутгийн хэмжээг тэлэхээс татгалзах тухай 1748 оны гэрээний заалт XVI Людовик хааны үед мөрдөгдөж байсан бөгөөд XVIII Людовик хааны захидал, тунхагаар удаа дараа батлагдсан. (Верженс 1777онд  XVI Людо́вик хаанд бичсэн захидалдаа “Франц улс нэгэнт бий болсон учраас газар нутгаа тэлэхээс илүү олон бэрхшээлтэй тулгарах нь гарцаагүй” гэжээ. Antwerp-ыг өөрийн улсын албан ёсны хил хэмээн эзлэхээр шаргуу хөөцөлдөж байсан Наполеон  хүртэл “Бурбоныг сэргээн босголтод хуучин хил салшгүй нэг хэсэг нь байх ёстой  хэмээн буцааж өгсөн байдаг. Энэ нь Британичууд Бурбончуудыг алтан зоосоор цутгаж, 1807 онд XVIII Людо́вик хаанд орогнол олгох шалтгаан болсон бөгөөд Францад өөрийн уриалгыг тарааж, 1814 онд Францын баруун өмнөд хэсэг дэх  Их Британийн хилийн цаана зээ хүү Луи-Антуаныг суулган далдуур идэвхитэй дэмжлэг үзүүлж байсан юм. 

Хатан хаан II Екатерина, хаан I Павелын адилаар Царь I Александр Бурбоны хэрэг явдалд таатай хандаж байжээ. 1804 онд  Наполеоны зарлигаар Бурбоны  хунтайж Энгиенийн гүнг цаазлахад Оросын эзэн хаан гашуудлаа илэрхийлж, 1807 он хүртэл Наполеон өөрийгөө эзэн  хаанд өргөмжилснийг хүлээж авахаас татгалзсан юм. Хэдийгээр тэр Францын эзэн хааны хаант засаглалыг сэргээх ганц зорилгын төлөө дайтахаас татгалзсан ч 1805 онд хүсэн хүлээсэн Үндсэн хуулиа баталсан Бурбоныг сэргээн босгоход анхаарсан. 1807 онд Наполеонтой байгуулсан Тильзитийн энхийн гэрээ байгуулсны дараах жилүүдэд Оросын хаант засгийн  газар дипломат харилцаа тогтоож, XVIII Людо́вик  хаанд татвар төлсөн хэвээр байв.

1813 оны тавдугаар сард болсон нэгэн тусгай  уулзалтын үеэр I Александр хаан XVIII Людовик хааны бие төлөөлөгч Пьерр Луи Августд нэгэн  цагт Рейн мөрнийг нэгдсэн армитайгаа гаталж байсны хувьд хаант засаглалыг сэргээх үйл явцад нэгдэх бодолтойгоо дурьджээ. Нөхцөл байдал хааш эргэхийг харцгаая. Надад итгэ, Европт энхтайван, амар амгаланг сахиулах хууль ёсыг дахин бий болгох бол гол үндэс гэдгийг би мэднэ” хэмээн XVIII Людовик хаанд бичсэн захидалдаа дурьджээ. Тэрээр мөн “Бид тэвчээртэй, хашир болгоомжтой байж, нууцаа хадгалах хэрэгтэй” гэжээ.

1814 оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл  холбоотнуудын төв байранд байсан Оросын эзэн хааны шадар туслахуудын нэг нь Поззо ди Борго байв. 1814 онд Францад Наполеоныг эсэргүүцэх үзэл хүчээ авахад Царийн нууц туршуул Поззогийн явуулгаар Бурбоныг сэргээн мандуулж, Наполеоныг хаан ширээнээс түлхэн  унагах хөдөлгөөн идэвхжсэн. Наполеоны нөхөн төлбөрт Элба арлыг санал болгосон хүн Поззо ч байж магадгүй юм.

Газар нутаг  цусан төрлийн холбооноос ч илүү чухал зүйл  болохыг Бурбончууд цагаачлах хугацаандаа олж мэдсэн  бол Наполеон 1814 онд үүнийг ойлгосон билээ.  1814 онд Австрийн I Фрэнсис хаан Ромын хааны ач хүүд алба гувчуур төлөхөө зогсоосон нь Наполеонд гэнэтийн зүйл болсон юм. Бүр 1793 оноос хойш Испани, Неаполь, Пармагийн Бурбончууд франц үеэлүүддээ алба гувчуур төлж иржээ. I Фрэнсис Наполеон Элба арал руу цөлөгдсөн талаар Меттерничд илгээсэн захидалдаа бичжээ.

Элба арал Тосканид их гарз болох учраас миний сэтгэл түгшэж байна. Тэд миний гэр бүлийн эзэмшил, хөрөнгийг бусдад тарааж байгаа нь тэвчих арга алга. Бас Наполеон Франц, Европт дэндүү ойрхон байна.

Наполеоны хатан Мария-Луиза түүнд илүү үнэнч байсан юм. Гэвч Пармагийн тусгаар тогтнолын төлөө юу юунаас илүү санаа зовинож байжээ. Ингэж тэрээр 1814 онд эзэн хаандаа үнэнч сэтгэл нь эцгийгээ хамгаалах сэтгэлээр солигдсон билээ.

Наполеон Европыг нэгтгэх үзэл санаан дор бусад ван, гүн, хаад, ноёдыг Францын эзэнт улсад нэгтгэж чадна гэж итгэж байсан билээ. Гэвч эцэстээ энэ нь1813-1815 оны хооронд Европын эвслийн эсрэг болж хувирсан. Москвагаас Лондон хүртэл Наполеоны ялагдлыг тэмдэглэж, Европ даяар ялалтын хаалга, сүм барьсан билээ. Зураач Петер Крафтын “Ерөнхий командлагч хунтайж Шварценберг” зурагт 1813 оны аравдугаар сарын 18-нд болсон Лейпцигийн тулалдааны дараа I Фра́нц Ио́сиф, I Александр, III Фредерик Уильям хаан  Францын цэргүүдийг эзэлж байгааг дүрсэлсэн байдаг. Энэ тулаан нь Вотерлоогийн тулалдаанаас илүү чухал тулалдаан болж, Наполеоны эзэнт улсын задралын эхлэлийг тавьсан учраас Европын эвслийн  хувьд чухал үйл явдал болсон юм. Зургийг 1817 онд Вена хотын цэргийн эмнэлэгт зориулж зурсан бөгөөд ихэс дээдсийг дүрсэлсэн, уран нарийн, хүмүүнлэг үзэл шингэснээрээ Тюильри ордоны төрийн зөвлөлийн танхимын таазан дээр байдаг Барон Жерардынзурагтай төстэй.

Уг зурагт 1805 оны арванхоёрдугаар сарын 2-нд Austerlitz-ын тулаанд ялагдсан Оросын эзэн хааны цэргүүд Наполеонд бууж өгч байгааг дүрсэлсэн юм. Зураг дээр хэдэн хүн амиа алдаж, шархадсан байгааг дүрсэлснээс гадна гурав биш, нэг л хаан дүрслэгдэхээс гадна Наполеон  моринд мордсон байдалтай харин тэд мориноос буусан, ялагдсан байдалтай дүрслэгджээ.

1815онд Европын улсууд Наполеоны эриний Францаас айх айдсаас ангижирчээ.  Наполеон домог хэвээр үлдсэн ч улс төрийн  хувьд биеллээ олж чадаагүй юм. Европын газрын зурагт  Наполеоны оруулсан тоо томшгүй олон  өөрчлөлтөөс Германы зарим холбоотнуудынх нь бий болгосон хилийн зурвасаас бусад нь өөрчлөгдсөн билээ. Наполеоны бий болгосон үндсэн  хууль үгүй болсон. Европын орнууд Наполеоны засаглалын үеийн цэргийн автократ дэглэмийг үргэлжлүүлэхийн оронд 1821 онд XVIII Людовик хааны зохиосон либерал үндсэн хуулийг нэвтрүүлсэн билээ. 1821 он гэхэд Германы эвслийн тэн хагас нь ийм үндсэн хуультай болсон байжээ.1848 онд Испани, Пи́дмонт болон Прусс ийм үндсэн хуультай болсон юм.Наполеоны хамгийн том гавьяа бол түүний цэрэг, арми биш, язгуур угсаа ч биш, бусдаар өөрийгөө хүрээлүүлж, хүлээн зөвшөөрүүлсэн нэр алдар биш, харин түүний эзэнт улс байсан юм.

1815 онд Бонапарт эзэнт улсаа эргүүлэн олж авах санаархлаа үргэлжлүүлсэн.1804 оны бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд 1815 онд Наполоеон ард олны дэмжлэгийг олсон.

Наполеоныг дэмжигч хатагтай Холландын хүү 1828 онд Вестфалийн хаан байсан Жероми-Наполеон сүр жавхлантай хотыг бий болгон,   хаан шиг хүндлэгддэг тэр газраасаа явах огт бодолгүй байгааг мэджээ. Тюильри ордонд байсан шиг Ромд ч бас Бонапартынхан Мадам Мерегийн ширээг хэн залгамжлах эрхтэй талаар ширүүн маргалдсаны эцэст тэр Бонапартынханд бууж өгснөөр маргаан эцэслэсэн юм.

Францын улс төрийн гадаад нөхцөл болон хүчирхэг засгийн газартай холбоотой нэмж  хэлэхэд эзэнт улс Европын эвслийн хоёр болзлын эсрэг байсан нь 1814-15 оны нутаг дэвсгэрийн хэлэлцээ мөн Конгрессын тогтолцоо байв. Энэ бол Луи Наполеоны алдар хүнд өсч, 1848 онд  хаан ширээнд суусны нэг шалтгаан байсан юм. III Наполеон 1854 онд Оросын эзэнт улсын эсрэг, 1859 онд Австри, 1870 онд Пруссын  эсрэг дайнд Францын цэргүүдийг удирдаж, авга ахыг нь хаан ширээнээс авч хаясан Европын холбоотнуудыг  дарсан билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]